Шинэ үеийн төлөөлөл болсон бөхчүүдийн нэг нь улсын харцага Ц.Содномдорж юм. Тэрбээр 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Энэ жил 30 настай. Тэрбээр арван хүүхэдтэй айлын найм дахь хүүхэд нь гэнэ. Дээрээ таван эгч, хоёр ах, доороо хоёр эмэгтэй дүүтэй аж.

Түүний аав залуудаа барилдаж ноцолдож явсан ба сумын заан цолтой хүн. Түүний том ах ч мөн сумын заан цолтой гэнэ шүү. Бөхийн удамтай айлын хүү гэсэн дээ ёс жагийг сайтар мэддэг бололтой. Энэ жил анх удаа сар шинийн барилдаанд түрүүлсэн Ц.Содномдорж ээждээ өвдөг сөгдөн хүндэтгэл үзүүлжээ.