Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар захирамж гаргаж, 2016 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хоригложээ. Захирамжийг аймгийн хэмжээнд мөрдөх юм байна.

Өнөө жилийн өвөл хүйтэн байсанаас үүдэн Хөвсгөлд цасан шуургатай хүйтэвтэр байгаа учир морь уралдуулах нь малдаа ч, хүндээ ч хатуудна хэмээн үзэж ийм шийдвэр гаргасан байна.

Н.Чимэг