Монгол Улсын Филармони 2016 оны 5-р сард “Хүүхдийн Ертөнц” хүүхдэд зориулсан танин мэдэхүйн зорилтот төслийг хэрэгжүүлж байгаа аж. Шинэ зууны хүүхэд, багачуудад хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсрол олгох, хөгжмийн урлагийн түүхийг сурталчлан таниулах зорилготой тус төслийн хүрээнд улсын Филармонийн төлөвлөгөөт гурван удаагийн тоглолт зохион байгуулагдах ба уг төслийн эхний тоглолт болох “Баянмонгол” жазз найрал хөгжмийн дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны дуу хөгжмөөс толилуулах “Танил Ертөнц” тоглолт нь 2016 оны 05-р сарын 08-нд 15:00 цагт улсын Филармонийн концертын танхимд болох гэнэ.

“Танил Ертөнц” тоглолтын хөтөлбөрт Frozen, Tom and Jerry, The Lion king, Маша и Медведь, Ну Погоди, Улыбка зэрэг шилдэг хүүхэлдэйн киноны дуу хөгжмүүд багтсан байна. Тоглолтонд улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжим, удирдаач МУУГЗ Б. Ганбат, дуучин Б. Дэлгэрбаяр /СТА/, Н. Наранбаатар /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Б. Солонго нар оролцох ажээ. Төслийн бусад тоглолтын хувиарыг www.mgl-philharmonic.com сайтаас авах боломжтой.
Таны хүүхдийн хөгжмийн боловсролд үнэтэй хувь нэмэр болох уг төслийн тоглолтуудыг хүрэлцэн ирж үзэхийг хүсье.