УИХ-ын чуулганы 2016 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлж байсан үгийг эргэн сануулах үүднээс хүргэж байна. Тэрбээр энэ үеэр, "Ардчилсан намынхаан. Та нар дийлчихлээ гэж өнөөдөр их баярлаж байх шиг байна. Ард түмэн та нарыг зургаан сарын 29-нд дийлнэ ээ" хэмээн хэлж байсан нь өнөөдөр биелэлээ оллоо.