Ази-Европын уулзалт буюу ASEM нь Ази тивийн 21, Европын 30, хоёр олон улсын байгууллагыг нэтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц билээ. Монгол улсад өрнөж байгаа АСЕМ-ын чуулга уулзалтад Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байна. Түүнчлэн Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүн, Австрали, Франц, Швед зэрэг 16 орны Гадаад хэргийн сайд нар морилон саатаж байна. Мөн Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа.

Олон улсын төрийн эрх баригч ирж байгаатай холбоотойгоор Ази-Европын уулзалтыг зохион байгуулагчид харуул хамгаалалт өндөр төвшинд байлаа. Тухайлбал хуралд оролцогчид, сурвалжлах сэтгүүлчид гээд хүн бүрийг шалган нэвтрүүлж байлаа. Улмаар дараах эд зүйлсийг хураасан байна.
Хуралд оролцогч нь шингэн зүйл, гал, хүйтэн мэс зэргийг авч орохыг хориглоод байсан юм.