Сүүлийн гурван жилийн дотор орон сууцны үнэ бага багаар тогтмол буурчээ. Тодруулбал, Монголбанк “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2016 он гарснаас хойш зах зээлд нийлүүлсэн шинэ болон хуучин 4657 орон сууцны үнийг хамдруулсан судалгаа гаргажээ. Уг судалгаагаар, энэ оны хоёрдугаар сард зах зээлд нийлүүлсэн орон сууцны үнийн уналт үргэлжилсэн хэвээр байгаа ба орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буурсан гэж гарчээ.

 

Орон сууцны үнэ ийнхүү буурч байгааг мэргэжилтнүүд макро эдийн засгийн өсөлт удааширсантай холбон тайлбарлаж байна.

 

С.Баяр