Сүүлийн жилүүдэд сургуулийн насны хүүхдүүдийн идэх дуртай амттан болсон жижиг хөлдөөсөн тарагнаас болгоомжлох цаг ирсэн бололтой.

"Бабуулай" болон бусад ийм төрлийн хөлдөөсөн тарагны савлагаа нь будах ихтэй байдаг аж. Хятадад савлагааг нь үйлдвэрлэдэг уг тарагны уутнаас хүүхдүүд хордох магадлал өндөр байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүллээ.

Учир нь хүүхдүүд хөлдөөсөн таргийг уутнаас бүрэн гаргалгүй хүлхэж иддэг гэнэ. Энэ үед уутны зурагны будаг арилдаг бөгөөд түүнийг тарагтайгаа холиод л идчих байна.