2016.8.27, Бямба гараг / Билгийн тооллын: 25
Намрын эхэн улаан бичин сар
Хоёр хар мэнгэтэй Цагаагчин могой өдөр

Аргын тооллын: 2016.8.27, Бямба гараг
Наран ургах шингэх: 07.06-20.44
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.