7-н Буудлаас-Шинэ Нисэхийн чиглэлд тусгай замын нийтийн тээврийн үйлчилгээний шинэ систем (BRT) нэвтрүүлэх ажлыг Азийн Хөгжлийн Банкны 212,0 сая америк долларын зээлийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын хөгжил дэвшилд эрс өөрчлөлт шинэчлэлт авч ирэх энэхүү том төслийн ажлыг Монгол инженерүүд тэр дундаа Цахилгаан тээвэр компаний бүтээлч инженерүүд дэмжин ажиллаж байгаа ба энэ ажлын хүрээнд дэлхийд дөнгөж бий болж буй резин дугуйтай трамбайны шинэ технологийг Монгол улсад нэвтрүүлэн үйлдвэрлэхээр техник зохион байгуулалтын бэлтгэл ажилдаа оржээ.

7-н буудлаас-Шинэ нисэхийн чиглэлийн 36 км урттай чиглэл дээр 8 минутын интервалтай 300-450 зорчигч тээвэрлэх чадал бүхий 30 вагонтай 10-н составыг нэвтрүүлэх бүрэн боломжтой юм байна.