Хурд хамтлаг “UNPLUGGED” тоглолтоо хийнэ

С.Отгон

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр уламжлал болон жил бүр тоглолтоо зохион байгуулдаг "Хурд" хамтлагийнхан энэ удаад “Christian Dior”-той хамтран “Ханьдаа дуулъя UNPLUGGED баярын цэнгүүн”-ээ үнэнч фенүүддээ өргөн барихаар болжээ.

Тэртээх 1993 онд анхлан байгуулагдаж өнөөдрийг хүртэл монголын рок попын ертөнцөд тасралтгүй 20 жилийн турш уран бүтээлээ туурвиж буй тус хамтлаийнхан 03 сарын 08-нд “Irish Pub”-д 19:00 цагаас тоглох гэнэ.  Ийнхүү охид бүсгүйчүүддээ уярал ухаарал, хайр дурлалыг бэлэглэх "Ханьдаа дуулья" тоглолтонд "Хурд" хамтлагийн утга уянгын олон гайхалтай бүтээлүүд эгшиглэх юм.

Дашрамд дуулгахад хүрэлцэн ирсэн бүх охид бүсгүйчүүддээ “Christian Dior”-н гарын бэлгийг бэлдсэн бөгөөд сонирхолтой тоглолтын суудлын тоо хязгаартай тул та яараарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99139933, 11336666, 11330993


Сэтгэгдэл үлдээх Сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс



Сэтгэгдэл: 1