Хүн төрөлхтний түүхэнд "хөгжил" асар хурдтай өрнөж байгаа өнөө үед манай улс цахим шилжилтэд бэлэн үү? энэ талаар "Чухал зуун сэдэв" нэвтрүүлэгт хөнджээ.

Монголчуудын хувьд хамгийн их цаг зарцуулдаг, хүнд сурталтай хэмээн олон жилийн турш шүүмжилж ирсэн төрийн үйлчилгээнд бухимдал үүсгэдэг 100 орчим үйлчилгээг хүнээс хамааралгүй, болгох цорын ганц шийдэл нь “Цахим засаг” юм.

Уг хувьсгалыг нэн тэргүүнд төрийн үйлчилгээ, дараа нь нийгмийн үйлчилгээ, тэгээд бизнесийн орчныг цахимжуулах шаардлагатай хэдийнээ тулгарсан гэдгийг хэн бүхэн мэдэрч буй. Ингэснээр нийгмийн бүхий л үйлчилгээ цахимжиж, цаашлаад "цахим улс" болно. Энэхүү хувьсал нь өдгөөгийн хүн төрөлхтөний хөгжлийн  шилдэг гарц юм.