Дэлхий дахин БНХАУ-д дэгдээд буй Коронавирусийн улмаас хил хорио тогтоогоод байгаа билээ. 

Өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд Лаосын улаан загалмайн аврах багт “Лао-Вьетнам банк”-ны урд коронавирусийн халдвараар нас барсан хятад хүн байгаа тухай дуудлага авсан тухай laotiantimes.com сайт мэдээлсэн байна. Уг дуудлагын дагуу эмнэлгийн яаралтай тусламжийн ирэхэд өнөөх хүн нь тус вирусийн халдвар аваагүй бөгөөд халуунд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Монгол иргэн байсан аж.