“Miss England 2019” тэмцээний ялагч,  24 настай  Бхаша Мукерджи үндсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, мисс бүсгүй сайн үйлс хийдэг бөгөөд энэ удаад КОВИД-19  дэлхийн олон оронд дэгдсэнтэй холбоотойгоор Энэтхэгт  очиж нэг сар эмчээр ажиласан байна. Өдгөө тэрбээр Их Британд эргэн ирсэн бөгөөд тусгаарлагдаад байгаа аж. 14 хонгийн дараа тусгаарлалтаас гарч сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэх гэнэ.