Наадмын нээлтэд дуулагдсан “Жаран цагаан адуу” дуу бол гал голомтоо самруулж, цусан гол урссан тухай харууслын дуу
2020/07/12
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын нээлт урд хожид байгаагүй сайхан болов. Харин наадмын нээлтэд дуулагдсан нэг л дуу олны зэвүү дургүйг хүргэсэн юм.
Тодруулбал наадмын нээлтэд дуулагдсан дуунууд дунд гал голомтоо самруулсан гуниг харууслын тухай дууг инээд хөөртэй, бүжиг наадам болгон дуулав.
Уг нь дууны түүх нь 1755 онд Зүүн гарын хаант улсыг манжууд эзлэн аваад эсэргүүцэн тэмцсэн 600 орчим мянган хүн амаас хүүхэд хөгшид ялгалгүй 480 гаран мянгыг нь хядаж, үгүйрч хоосортол тоносон байдаг. Тэр цуст хядлагын дараа баруун Монголын нутгаар 20 хоног мориор явахад нэг ч хүн, малтай таараагүйг тэмдэглэн үлдээжээ. Энэ гуниг харууслаас үүдэн баруун Монголын өнчирч хоцорсон ард олон ахан дүүс, агт морио үгүйлэн дурсаж зохиосон Жаран цагаан адуу хэмээх дууг дуулах болсон гэлцдэг билээ. Утга агуулгаа бодсон ч, бэлгэдлээ бодсон ч яавч найр хурим, баяр цэнгэл дээр дуулах дуу биш юм.
Монголчууд найр хуриманд дуулахыг цээрлэдэг дуу, хэлэлцэхийг цээрлэдэг үг гэж байдаг. Эдгээр дууны нэгд Жаран цагаан адуу дуу зүй ёсоор багтдаг. Учрыг дууны үгнээс харж болно. Тодруулбал,
Жаран цагаан адууны минь
Алаг нь хаана байна ах нар минь
Зургаан хошуу нутгийн минь
Ард нь хаана байна эгч нар минь
Далан цагаан адууны минь
Ардаг нь хаана байна ах нар минь
Долоон хошуу нутгийн минь
Цэрэг нь хаана байна эгч нар минь…
Дуунд үлдсэн энэхүү аймшигт аллагын дараа Зүүн гар нутгийн жалга бүр нь цусаар урсаж байсан тэр эзгүйрсэн орон зайд нэг хэсэгтээ цагаач хятад хүртэл очихоос зүрхшээдэг байсан гэх мэдээлэл байдаг.
Гал голомтоо самруулж, цусан гол урссан
жамбалдорж · 2020/07/13
Урлагийнханд буруу нь юу байх бэ, жавхаатай дүр эсгэж байвал болдог л байх. Ийм үйл хэрэгт эрдэмтэн судлаачдыг оролцуулдаггүй том толгой гаргасанд буруу нь байна. өнгөрснийг бодоход айдастай эмгэнэлтэй байлаа.
zochin · 2020/07/13
Harin ch ali ch ved tvvhee dursah yostoi bish vv .ingej bj hoich ved muutai saintai n medvvlne biz de
Зочин · 2020/07/13
Энэ дууг гансралын дуу гэж бараг бүх хүн мэднэ,лав л аж жаргалын дуу биш. Тэр ч утгаараа найруулагчийн зориудын инээдээр нууж, шивж оруулсан санаа гэж би ойлгосон доо. Одоо бид яг л ...Эзэн нь хаана бна? ...Эд нь хаана бна?...Нутаг минь хаана бна? байдалтай бгаа бус уу?
zochin · 2020/07/12
Duunii tvvhiig sain medehgvi. Gehdee zuun tvmen adyynii mini ezen m end bna hongor vr mini zyrgaan hyshyy nutgiin mini ezen n ene bna hongor vr mini gej duulj bgaag sonsson.
оо · 2020/07/12
naadmaa эзэн богд хааны эртний сайхан уртын дуугаар эхлэх ёстой уламжлалтай байсан
ynjiv · 2020/07/12
Yay gehev ! Soyoliin said gej mudak devsheed ehnii uil n ene . tsaashid olon evgui nairal yvah n oilgomjtoi.
You · 2020/07/12
Одоо тэгээд яахав дээ. Дуулаад өнгөрсөн.
Зочин · 2020/07/12
Аливаа юмны цаад утга санаа учир билигдлийг нь мэдэхгүй болсных биз одоо цагт монголын өнөөдрийг хүртэл оршин тогтносны бас нэг шалтгаан арга билэг мэддэг байсных байх