Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.11.13/ хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Энэ талаар дөнгөж сая /20:30 цаг/ олон нийтэд мэдээлэл өгөв. 

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар:  ХӨСҮТ-д яг одоогийн байдлаар 92 хүн эмчилгээ хийлгэж байна.  78 хүний биеийн байдал хөнгөн, 12  хоёр хүн хүнд байна. 

Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгсний дагуу ХХААХҮЯ-нд шуурхай штаб байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хүнсний хомсдол үүсээгүй байна. Хүнсний тээвэрлэлтэд хүндрэл байхгүй.

 

Түүнчлэн "Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймагт хатуу хөл хорио тогтоосон. Эм, эмнэлгийн асуудлыг бүрэн хяналтадаа байлгах чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн. Нөөцийг бүрэн бүрдүүлсэн, дутагдал гарах зүйл байхгүй. Нэн шаардлагатай байгаа оношлуур зэргийг өнөөдөр татаж авлаа. Сэлэнгэ аймаг руу хүргэж байна. Түргэн оношлуурын хангамж хангалттай байна. Халдварын шинжилгээ авах 11 цэгийг нээсэн. Дам хавьтлын 2000 гаруй иргэний шинжилгээг маргааш авна. Нийтийн тээвэртэй холботой асуудал өглөөнөөс хойш гарч байна. Хэд хэдэн чиглэлд үүрэг өгсөн. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайжруулах, нэг автобусны хүний тоог хязгаарлах, хүн хоорондын зайг бариулах үүрэг өгсөн. Нийтийн тээврийн явж байгаа хугацааг богиносгож магадгүй. Хувийн унаагаар явахгүй, нийтийн тээврээр яв гэж шаардлага тавиагүй. Хувийн унаатай хүн унаагаараа явна. Цагдаагийн байгууллагад үүрэг, чиглэл өгсөн. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хөл хорио тогтоосон. Шуурхай штаб ажиллаж байна. Сэлэнгийн тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодорхойлоод дуусаж байна. Шинжилгээ авч эхэлсэн. Эмнэлгийн зарим үйл ажиллагааг зогсоосон. Ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж нээж эхэлж байна" гэв.