Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар УОК-оос мэдээлэл хийж байна Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчийн асуултад хариуллаа.

- Сэлэнгэ аймгийн 74 настай эмэгтэй эмнэлгийн орчноор их явсан. Яг ийм ижил төстэй халуурсан эмнэлгээр их явсан иргэн бий юу?

- Сэлэнгэ аймгийн тохиолдол эмнэлгийн газраар явсан нь үнэн. Тухайн эрүүл мэндийн байгууллагад уулзсан хүн бүрийг тандсан. Сэлэнгийн тохиолдлын ойрын хавьтлын 171 хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Хоёр дахь хавьтлын 200 гаруй хүнд шинжилгээ хийж байна. Сэлэнгэ аймгийн халдварын голомтод батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. 

-Иргэн Д-ийн эгч юм уу ах нь Тэсо компанийн борлуулалтын менежер гэсэн. Энэ хүн дэлгүүрээр их явсан гэх мэдээлэл бий. Хавьтлуудыг тогтоосон уу?

-Сүүлийн хоёр тохиолдлыг эхний тохиолдлын ойрын хавьтал байсан учраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан. Энэ хоёр тохиолдлын ойрын хавьтал болох 91 хүнийг илрүүлсэн. Эдгээр хүмүүст түргэвчилсэн оношлуураар коронавирус илрээгүй.