Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсэгт Ковид 19 цар тахлын голомтлон тархах нөхцөл байдал үүсэж 2021 оны нэгдүгээр сарын 24-ний өглөөний 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарлаа.

Энэ дагуу 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийг цагдаагийн хамгаалалтад авч байна.

Тухайн хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулна гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Зөвлөгөө

Амны хаалт аюултай хог хаягдалд тооцогддог учир ил задгай хаяхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна. Тиймээс, амны хаалтыг 2 цаг тутамд солих эсвэл угаах. Хэрэв хаях гэж байгаа бол энгийн хог хаягдалтай хамт хаялгүй, уутанд тусад нь хийж хаях ёстойг эмч нар зөвлөж байна.