МУГТ М.Уранцэцэг энэ цаг мөчид Ташкентын их дуулгын 48 кг жинд аваргын "Алтан" медалийн эзэн болж, Монгол төрийн дууллаа эгшиглүүлж, далбайгаа мандууллаа.

Ийнхүү МУГТ М.Уранцэцэгтээ баяр хүргэхийн зэрэгцээ хүн төрөлхтөний цэнгэлийн манлай болсон "Токио 2020" Олимпийн наадамд Монгол төрийн дууллаа эгшиглүүлэх болтугай хэмээн ерөөе...

Узбекистаны Ташкент хотноо болж Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү алтан медалийн төлөө БНСУ-ын жүдоч Ан Баултай хүч үзэн, нэг торгуулийн илүүгээр харамсалтай ялагдаж мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Арам Григоряаныг ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө хүчээ сорьсон юм.

Өнгөрсөн үдэш ОУХМ Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн 52 кг-д шигшээ барилдаанд аваргын алтан медалийн төлөө Японы Юта Абэтэй барилдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртэв.  

“Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эхний өдөр барилдсан манай 9 бөхөөс 3 жүдоч аваргын төлөө барилдаж нэг алт, 2 мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлэв.