УИХ-ын нэгдсэн чуулган пүрэв, баасан гарагт хуралдана.  Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх ажээ. 

 “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

·         Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, эцсийн хэлэлцүүлэг/;

·         Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

·         Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

·         Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/;

·         Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, анхны хэлэлцүүлэг/;

·         Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хуулийг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, хэлэлцэх эсэх/;

·         “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2013.5.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

·         /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2013.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хамгаалалтыг түдгэлзүүлэх тухай, хэлэлцэх эсэх/;

·         Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газраас 2014.4.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /төрөөс 2014-2024 он хүртэл боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай, хэлэлцэх эсэх/;

·         Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Шадар сайдад “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон вакцины чанар вакцинжуулалтын ажлын үр дүн, зарцуулсан хөрөнгө, техник, ажилласан хүн хүчний талаар тавьсан асуулга”-ын хариуг сонсох;

·         Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад “Дотоодын фермерийн аж ахуйн нэгжүүдийг хэвгээр хангах үүднээс экспортыг улирлын чанартайгаар зогсоож болох эсэх талаар тавьсан асуулга”-ын хариуг сонсох.