Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 29-нд цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны байрны 12 давхраас 17 настай эмэгтэй өндрөөс унаж, амиа алдсан гэх дуудлага иржээ.  

Хэргийг тодруулбал, талийгаач тус хотхоны орон сууцны 12 давхраас унасан байна. Урьдчилсан байдлаар гэр бүлийн маргаанаас үүдэж, амиа хорлосон гэх дүгнэлт гарчээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаач ээжтэйгээ маргаж, улмаар 12 давхраас үсэрч амиа хорлосон байж болзошгүй гэдгийг хэллээ. 

Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.