Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гаргаж Соёмбот ууланд газар ашиглаж байсан "Аялжуул” ХХК-ийн Газар ашиглах эрхийг цуцалсан. Улмаар нөхөн сэргээх ажлыг тус компаниар хийлгэхээр болсон юм.

Энэ дагуу Аялжуул компаниас нөхөн сэргээлт хийлээ. Гэвч уулыг ухсан шигээ нөхөн сэргээх боломжгүй гэдгийг доорх зурагнаас харж болно.

 

 

 

Мөн ухагдсан газрын хажууд төвхнөөд авсан гражийн зориулалттай байгууламж яагаад хариуцлагаас гадуур үлдсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос асуумаар байна. 

 

 

 

Соёмбот уулаа шүтэж, түүнийг нүхлэхгүй л гэж байгаа бол эргэн тойронд нь байгаа бүх байгууламжуудыг холдуулах ёстой баймаар. Гэтэл нэгийнх нь эрхийг цуцлаад нөгөө нь хариуцлагаас ангид үлдчихээд байж болохгүй биз дээ. Эсвэл нэг нь АН-ынх, нөгөөх нь МАН-ынх юм уу. Үгүй л бол Соёмбот уулыг бүрэн чөлөөл. Ажил бүрэн хий.