Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форум энэ жил Гёте Хөгжмийн Танхим, Гёте Институт, Монгол Улсын Филармони, Жазз Клуб, ЖаззЛаб хөгжмийн агентлагтай хамтран Австри-Монголын Хөгжмийн Фестивалийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна. 
Фестивалийн хүрээнд: 
1.    2017 оны 6 дугаар сарын 11-ний Ням гарагт Сөүлийн гудамжинд Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглох ба мөн өдрөө UB Jazz Club-т чөлөөт тоглолт (Жэм сэйшн) толилуулах юм. 
2.    2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулна. Энэ үдэш Баянмонгол чуулга мөн уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ Майкл Эрианий жазз квартет, Жазз Трэйн хамтлагууд ч хүрэлцэн ирнэ. 
Эдгээр арга хэмжээний дараа Австрийн хөгжимчид Хөгжим бүжгийн коллежийн Монгол оюутнуудтай уулзах юм. Австри-Монгол хоёр орон хөгжмийн салбарт нягт хамтын ажиллагаатай байдгийн нэг тод илрэл нь энэхүү хөгжмийн фестиваль юм. 
6 сарын 11-14-ний өдрүүдэд мөн Австрийн бизнесийн төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийнэ. 

Фестиваль болон бусад арга хэмжээний талаар Холбоо барих: Арнолд Обермэйэр, Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форумын захирал, [email protected]