- Санал болгосон
- Нийгэм
- · 7 цагийн өмнө
- ·
- ·
- · 2
2 сая хүртэлх орлоготой хүн 12 мянган төгрөгийн ХХОАТ төлдөг болох хууль 2028 оноос хэрэгжинэ
- Зөвлөгөө
- · 9 цагийн өмнө
- ·
- ·
- · 0
Жишээлбэл одоогийн хуулиар хоёр сая төгрөг хүртэлх орлоготой хүн ХХОАТ-т 200 мянган төгрөг төлдөг байсан бол шинэчилсэн шатлалаар 12 мянган төгрөг төлдөг болно. Гурван сая төгрөгийн цалинтай иргэн өнөөдөр 300 мянган төгрөгийн татвар төлдөг бол шинэчилсэн шатлалаар 112 мянган төгрөгийн татвар төлнө.
Тоглолтын үеэр “Цэнхэр залаа”, “Анхны хайрын дуу”, “Сансрын хөлөг”, “Хотын гэрэлт гудамж”, “Арван найман нас минь намайг бүү орхиоч”, “Тэмээн жингийн цуваа”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг Монголын хөгжмийн алтан сан хөмрөгт багтсан бүтээлүүд амьд хөгжим, амьд дуугаралттайгаар эгшиглэж, үе үеийн дурсамжийг сэргээх онцгой үдэш болох нь ээ.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай саналыг иргэд болон төрийн бус байгууллагуудаас гаргах эрх нь нээлттэй байгаа. Гагцхүү эгүүлэн татах үйл явцыг дэмжих байдлаар гаргаж байгаа ч Үндсэн хуульд ийм процесс байхгүй. 100 мянган хүний гарын үсэг хүрсэн ч гэсэн үүнийг УИХ-ын Хянан шалгах түр хороо авч хэлэлцээд, УИХ-ын Тамгын газар дэргэдэх Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцүүлээд, цаашаа явах процесс нь Монгол Улсын одоогийн хууль тогтоомжид байхгүй.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Өнгөрөгч долоо хоногт цагдаагийн нэрийг барьж залилах тохиолдлууд гарсан. Энэ нь ямар нэг зохиомол дугаар үүсгэж, “Цагдаагийн байгууллагаас ярьж байна. Таны дансыг битүүмжлэх гэж байна. Та энэ данс руу одоо дансны үлдэгдлээ шилжүүлээрэй” гэж иргэдийг залилж байгаа хэргүүд гарч байна. Цагдаагийн байгууллага хэзээ ч хувь хүн рүү хандаж данснаас нь мөнгө авах, шилжүүлэх эрх байхгүй. Тийм боломжгүй.
Энэхүү шийдэл нь хог хаягдал үүсгэхгүй байхад чиглээд зогсохгүй цэцэг авсан мэдрэмжийг удаан хадгалж буйгаараа онцлогтой билээ. Мөн тэрээр цэцэг худалдаж авсан үйлчлүүлэгчдэдээ хэрхэн арчлах тухай зөвлөмжийг фейсбүүк хуудсаараа дамжуулан хүргэдэг билээ. Иймд дан ганц цэцгийн хог хаягдлыг бууруулах бус өөр бусад зүйлсийг дахин боловсруулах хэвшилтэй болох нь чухал юм.
Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилгаар нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр and ldquo;Хүрээ цам-Даншиг наадам 2026 and rdquo; зургаадугаар сарын 27-ны 10:00 цагт эхэллээ.Анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс даншиг наадмыгтэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр and ldquo;Хүрээ цам-Даншиг наадам 2026 and rdquo;-г НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран хоёр өдөр зохион байгуулж буй.
дэлгэрэнгүй
Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол 2026 оны зургадугаар сарын 22-ны өдөр бөө мөргөлийн ёслолоор эхлэж өнөөдөр төрийн тахилга хийж байна.Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн тавдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу улс 21 аймаг сумдаас шалгарсан 99 бөө Бурхан Халдун уулнаа хуран цугларч, уул ус, тэнгэр хангайдаа даатгал өргөсөн юм. Монгол Улсын хэмжээнд өдгөө 5-6 мянга орчим бөө байдаг гэх судалгаа бий бөгөөд тэдгээрээс хамгийн нэр хүндтэй, шалгуур хангасан шилмэл 99 бөөг сонгосон аж.Харин өнөөдөр Тахилгын ёслолын эхэнд шашин номын зан үйлийг үйлдэн, эх орон амар амгалан, ард иргэд энх тунх, байгаль дэлхий тэгш сайхан байхыг бэлгэдэн ном айлдсан байна. Мөн Бурхан Халдун хайрхны эзэн савдаг, лус сахиусыг аргадан тайтгаруулах, уул усны ариун шүтээнийг дээдлэн хүндэтгэх уламжлалт зан үйл хийгджээ.1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул болгосон бөгөөд 2013 онд Засгийн газар Үндэсний бахархалт хайрхнаар зарласан юм. Мөн 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар бүртгэжээ.
дэлгэрэнгүй
Монголын уран зургийн галерейд Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан and ldquo;Бие биедээ тусах гэрэл and rdquo; үзэсгэлэн нээлтээ хийлээ.Гвангжу хотын Уран зургийн музейгээс хэрэгжүүлдэг and ldquo;Соёлт хот Гвангжу and rdquo; олон улсын үзэсгэлэн нь Гвангжугийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг хилийн чанадад сурталчлах зорилгоор 2015 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн. Тус үзэсгэлэн нь БНХАУ-ын Гуанжоу, АНУ-ын Сан Антонио, ХБНГУ-ын Берлин, Япон улсын Фүкүока, Итали улсын Торино, Тайланд улсын Бангкок зэрэг дэлхийн олон хотод амжилттай зохион байгуулагдаж, Гвангжугийн орчин үеийн урлагийг олон улсын үзэгчдэд хүргэсэн түүхтэй. Эдгээр үзэсгэлэн нь тухайн орны урлагийн мэргэжилтнүүд болон урлаг сонирхогчдын анхаарлыг татаж, өндөр үнэлгээ, талархлыг хүлээхийн зэрэгцээ Гвангжу хотыг соёл, урлагийн бэлгэ тэмдэг болгон сурталчлахад чухал хувь нэмэр оруулсан юм.2026 оны and ldquo;Соёлт хот Гвангжу and rdquo; үзэсгэлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо and ldquo;Бие биедээ тусах гэрэл and rdquo; сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд Гвангжу хотын медиа арт болон инстоляцын чиглэлээр ажилладаг 6 уран бүтээлч, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төлөөлөл болсон 6 уран бүтээлч оролцож, нийт 30 гаруй бүтээлээ дэлгэн толилуулж байна. Үзэсгэлэнд оролцож буй 12 уран бүтээлч нь өнөө цагийн нийгэм, соёлын өөрчлөлт, хотын өнгө төрх, хувь хүний дотоод ертөнцийг өөрсдийн уран бүтээлийн хэлээр илэрхийлжээ. Тэд эгэл жирийн амьдралаас хувь хүнд гүн гүнзгий үлдсэн мөчүүд болон өөрийгөө танин мэдэхэд нөлөөлсөн сэдлүүдийг дүрслэн харуулсан байна.Үзэсгэлэн зургаадугаар сарын 25-ныг дуустал Монголын Уран зургийн галерейд үргэлжилнэ.
дэлгэрэнгүйЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.Энэ жил улсын хэмжээнд 12,306 хүн Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэнэ. Өнөөдөр одонгоо гардаж байгаа эхчүүдийн олонх нь 33-39 настай, хамгийн залуу нь 22 настай юм.Ээжүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учир Монгол төр алдаршуулдаг сайхан уламжлалтайг Ерөнхийлөгч онцоллоо. and ldquo;Энэ одон бол эх хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, одоо ээжүүдийн энгэрт гялалзаж байгаа энэ одонг хамгийн хүндтэй шагнал гэж боддог and rdquo; гэлээ.Тэрбээр алдарт эхчүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.Ерөнхийлөгч санаачилга гаргасны дагуу Алдарт эхийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмээд байна.Өнгөрсөн жил улсын хэмжээнд 14,480 эх Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон авчээ.
дэлгэрэнгүй

Захидал илгээх бол энд дарна уу !
