Дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо буцах хүсэлт гаргасан 11.600  гаруй иргэн байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй. Манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хааснаас хойш 10 мянга орчим иргэн эх орондоо ирснийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн.

Тэднийг тусгай нислэг болон газраар татан авах ажлыг шат дараалан зохион байгуулсан билээ.  Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон ч Засгийн газраас хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байгаа юм.

Энэ сард нийт найман удаагийн нислэгээр 2000 орчим иргэнээ татан авах тооцоо байна. Гэхдээ тусгай үүргийн нислэгийн товд өөрчлөлт орж Австрали улсын Сидней хот руу түүхэндээ анх удаа онгоц хөөргөсөн билээ. Одоогоор дөрвөн удаагийн нислэгээр 962 иргэн эх орондоо иржээ.