ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 29-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид 559 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд:

  • 2020 оны наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 90 хүн
  • ХӨСҮТ болон тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 21 эмч, ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч /анхных/
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 278 хүний давтан 
  • Наймдугаар сарын 10-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 115 хүний давтан шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр нь 20, 45, 60 настай эмэгтэй хүмүүс.

Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан 301 тохиолдлоос 295 хүн эдгэрсэн.

ХӨСҮТ-д 6 хүн эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна" гэсэн мэдээллийг өглөө.

Маргааш ЭМЯ-ны ээлжит хурал 10:00 цагаас эхэлнэ.