МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс  Ерөнхий захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.   Тус албан тушаалд очих сонирхолтой хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч, өрсөлдөөн эхэлжээ.  

 Энэ жагсаалтад өмнөх  захирал  Л.Нинжжамцыг ажлаа өгөөгүй байхаас эхлэн  яригдаж байсан Н.Дэмбэрэл албан ёсоор орж ирсэн байна.  Н.Дэмбэрэл  өмнө Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байв.  Мөн  Ерөнхий захирлын сунгаанд “Үдшийн хэмнэл” хөтөлбөрт ажиллаж байсан А.Амарбаяр, Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл, “ТВ-5” телевийн тоймч Ө.Отгонбаатар,   “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Х.Манданхбаяр, ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа  нар яригдаж байна.  

Үүнээс Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл, Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр  нар МҮОНРТ-ийн захирал болохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.  Тэгэхээр сонгон шалгаруулалтад албан ёсоор нэрээ өгсөн дээрх хүмүүсийн нэг нь  МҮОНРТ-ийг удирдах бололтой.