БНСУ-д ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдсан гэх мэдээлэл гараад буй. 

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас албан ёсны тайлбар өглөө. 

Тодруулбал "БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртсэн. Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн, нөгөө иргэний биеийн байдал хүнд, ухаан орохгүй байгаа тул Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлээд байна.

Тус иргэд нас барсан гэдэг нь мэдээлэл ташаа мэдээлэл бөгөөд Сөүл дэх Элчин сайдын яамны Консулын хэлтэс болон Пусан дахь Консулын газраас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байна" гэв.