"Автомашингүй өдөр" зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болно
2023/05/26
"Автомашингүй өдөр" маргааш буюу тавдугаар сарын 27-нд болох байсныг зургаадугаар сарын 3-ны Бямба гараг хүртэл хойшлуулаад байгаа.
Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг "Номын баярыг хойшлуулах асуудал гарсан ч хуульчлагдсан учир хойшлуулаагүй. Харин олон улсын марафоныг 2023 оны зургаадугаар сарын 3-н хүртэл хойшлуулаад байна. Энэ өдрийг "Автомашингүй өдөр болгодог" гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Улаанбаатар марафон-2023 олон улсын гүйлт зургаадугаар сарын 3-ны өдөр болно. "Автомашингүй өдөр" гэдгийг мэдэгдсэн билээ.
Өөрөөр хэлбэл, маргааш/2023.05.27/ Бямба гарагт автомашингүй өдөр биш. Иргэд эргэлзэж буй учир уг мэдээллийг дахин хүргэж байна.