Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл  долоодугаар сарын 7-ны өдөр эхэлнэ.

Бүртгэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд нийтдээ 512 бөх зодголох юм.

Бөхчүүд бүртгүүлэхээр ирэхдээ цолны үнэмлэх, цээж зурагтай очих юм байна.