МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын эсрэг хийж, 82:55 харьцаатайгаар хожил авcнаар хэсгээсээ хоёроор гарсан.

Тэд өнөөдөр хасагдах шатны хариуцлагатай тоглолтоо 16.30 цагаас А хэсгийн гурваар гарсан Казакстаны багийн эсрэг хийнэ. Хожвол хагас шигшээ шатанд Тайваний шигшээ багтай тоглоно.

Манай шигшээ баг Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж, 81:74 харьцаатайгаар хожил авсан бол хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг тоглоод, хожигдол хүлээсэн.

Харин гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын багийн эсрэг хийж, 27 онооны зөрүүтэй хожил авсан юм.