Наймдугаар сарын 22-ноос 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын төгсгөлийн орныг тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НЗДТГ-аас гаргасан билээ.

Энэ хуваарийн дагуу хэрэв таны Тээврийн хэрэгсэл тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол наймдугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол наймдугаар сарын 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцох боломжтойг анхаарна уу.

Нийтийн тээврийн хэрэгсэл, ЯТТ, цагдаагийн машин энэ хязгаарлалтад хамаарахгүй  юм байна.