ORIENT

            Orient цагийг анх 1950 онд Японы Токио хотод Шогоро Яошида гэж хүн үүсгэн байгуулж байжээ. Тухайн үед зөвхөн Японд худалдаалагдаад зогсоxгүй дэлхийн олон улс орон руу худалдаалагдаж байсан бөгөөд Orient цаг гэж яг ямар цаг болохыг дэлхий даяар мэдэх болсон. Orient брэндийн цагны деталь бүрийг мэргэжлийн инженерүүүд өөрсдийн гараар угсарч хийдэг нь гайхалтай. Дэлхийн зах зээлд боломжийн хямд үнэтэйгээс гадна өөрийн давтагдашгүй загварлаг байдал, чанараараа бусдаас ялгарч чадсан юм. Orient брэнд нь олон жилийн дадлага туршлага, арвин түүхтэй учир бидний аав, ээж, өвөө, эмээ нар андахгүй сайн мэддэг. Тухайлбал бидний сайн мэдэх Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч. Н.Жанцанноров, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гээд олон алдартнууд ORIENT Брэндийн цагийг хэрэглэдэг.

CASIO

Японы Casio брэнд, "CASIO COMPUTER CO., LTD."-ийг  анх 1957 онд Тадао Касио хэмээх алдарт эрхэм үүсгэн байгуулж байжээ. Түүний удирдлаган доор "Casio" брэнд нь  цахилгаан тооны машин үйлдвэрлэж эхэлсэнээр амжилтын үндэс суурь нь тавигджээ. Харин одоо Casio брэндийн цаг гэхээр л хүн болгон мэдэх дэлхийн зах зээлд хамгийн өргөн танигдсан, чанартай тэргүүлэгч цагны брэнд болж чаджээ.

Японы алдарт Orient, Casio брэндийн шинэ загварын цагнууд өргөн сонголттойгоор хичээлийн шинэ жилийг тохиолдуулан 9-19% ийн хямдралтайгаар худалдаалагдаж эхэллээ.

Эрхэм та Orient, Casio брэндийн цагуудыг:

Maxmall худалдааны төв 1-р давхарын Orient, Casio үзүүлэнгийн танхим болон PC mall дэлгүүрийн төв салбараас худалдан авах боломжтой. / PC Mall, 1 –р давхар, Хүнсний 4-р дэлгүүрийн хойно/


Утас: 7011-3535, 88787872, 99825682