Амьдралын шатыг алгасах хэрэггүй
2013/05/22
Би бол хүн. Бүх хүн л үхдэг. Тиймээс би ч бас мөнх бус. Хэзээ нэгэн өдөр энэ амьдралыг орхих нь тодорхой. Бид хүүхэд нас, залуу нас, идэр нас, хижээл нас, өтөл нас, өндөр насыг бүгдийг нь л тойрч биш дайрч гардаг.
Гэхдээ бид амьдралыг товчилж хурдхан л сургууль төгсч, төгсөөд л өндөр цалинтай ажил хийж, нэг ёсондоо баян нэгэн болохыг хүсдэг. Гэтэл аливаа зүйл тухайн цаг үедээ хамгийн үнэтэй, бас дурсамжтай байдаг шиг санагдана. Надад мартагдахааргүй үлгэрийн юм шиг хүүхэд нас байсан шүү. Миний залуу нас омголон бардам өнгөрсөндөө гээд л дурсаж суувал сайхан шүү дээ.
Зөвхөн урагшаа харан шат алгасч үсэрч гарвал цаг хугацааны хувьд хурдан ч замд таарсан сайхан бүхнийг анзааралгүй ядарсан нэгэн суух ч магадгүй. Тэр үедээ зовлон гэж бодож байсан зүйлс дараа дурсахад сайхан, басхүү сэтгэлд дулаан санагдах нь байдаг. Бидэнд өдөр бүр л сонин содон учрал тохиодог. Тиймээс тэр болгоны амтыг мэдэрч биеэрээ туулж, сэтгэлээрээ мэдэрч амьдарвал үнэ цэнэтэй.
Нээрэн л сэтгүүлч Б.Ганчимэгийн хэлсэнчлэн “Залуу байгаа дээрээ дурсамжийн богцоо дүүргэж ав. Насны эцэст тэрийгээ “идэж” сэтгэлээ тэжээж амьдарна”.
Хүнийг хураасан мөнгө, худалдаж авсан үнэт эдлэл, амьдарч байгаа орон байраар нь дүгнэх хэрэггүй. Амьдралыг туулж мэдэрч ирсэн тэр сэтгэлээр нь, үзэж дуулсанаа ярьж байгаа тэр л туршлагаар нь үнэлээрэй. Хүн товлосон уулзалтдаа хэдэн зуун саяын машинаар ирэх албагүй, цагаасаа л хоцрохгүй байхад болно шүү дээ. Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж, хурдан л түүний түвшинд очиж “тансаг” амьдаръя гэж битгий бодоорой. Мөнгө хураахдаа биш дурсамжаа арвижуулахдаа илүү юм шүү.
Бидний залуу нас дурсамж дурдатгалаар дүүрэн, сурч мэдсэнээр арвин байхад л хангалттай. Алдахаас айх хэрэггүй, дахин алдахгүй байхад л болно.
social bookmark · 2013/06/05
*bEFq5 I truly appreciate this post.Much thanks again. Much obliged.
Зочин · 2013/05/30
Tertee tergui bayan hun tsugluulsan munguu urzh chadalgui bu***d yazh aldaghgui baih uu geseer ur huuhdedee uldeedeg ba dampuu ur sadtai bol zovlogoo zovoozh olson hurungiig ni salhind hiisgen alga bolgodog bilee.
Зочин · 2013/05/23
yag unen