Ерөнхий сайдын асуудлыг шийдсэний дараа УИХ-ын даргыг огцруулах саналыг өргөн барина
2016/01/26
Өнгөрсөн оны хавраас эхлэн УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргаж, өөрийн албан бланк дээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн билээ.
Он дамнасан уг бичигт УИХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурснаар УИХ-ын дарга З.Энхболд уг бичгийг хүлээн авч, хэлэлцэхээр болсон билээ.
Харамсалтай нь УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдээгүй бөгөөд улмаар УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг судлахаар болж, завсарлага авсан юм. Өчигдөр тус бүлэг хуралдаад, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг 100 хувь дэмжихээр шийдсэнээ илэрхийлсэн.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболдыг өөрийн саналаар огцрох ёстой гэсэн шаардлагыг энэ долоо хоногтоо багтаан хүргүүлэхээр болсноо мэдэгдэв. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа энэ тухай : “УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индэр ашиглан эрх, мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаа.
Тухайлбал, хуулийн төслүүдийг ялгаварлаж хэлэлцдэг мөн дэгийн хуулиар завсарлага өгдөггүй, гишүүдийн үг хэлэх эрхэнд халддаг, тэднийг элдвээр доромжилдог өөрт нь таалагдсан хуулийн төслийг хүлээж авдаг таалагдаагүйгээ хүлээж авдаггүй гэх мэт УИХ-ын даргад байж болохгүй ёс зүйгүй авирыг гаргаж байна. Тиймээс УИХ-д өөрийн саналаар огцрох ёстой гэсэн албан ёсны шаардлагыг хүргүүлж байгаа. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц бүрдэхгүй байхад онгоцонд явж байгаа Н.Батцэрэг сайдыг байнгын хорооноос чөлөөлж оронд нь Г.Батхүү гишүүнийг оруулж хүч түрж асуудлыг шийдэх гэсэн.
Энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг олноор гаргасан” гэсэн юм. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх асуудлыг сунжруулан, УИХ-ын албан ёсны шийдвэр гаргах бөгөөд үүний дараа мөн л УИХ дахь МАН-ын гишүүд УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах саналыг албан ёсоор гаргах бололтой.
Э.Мягмардорж
http://www.sonin.mn
Зочин · 2016/01/27
Bugd shoron novshnuud
Зочин · 2016/01/26
Сонгууль дөхөөд АН хэт их ажил хийчихсэн болохоор бусад гарууд нь жаахан ч гэсэн хойш татаж унагаж нурааж санал өгүүлэхгүй байхыг л бодож байна. энэнд хууртдаг сонгогчид ч байх уу, нурааж огцруулж сүйтгэж байдаг хүмүүст ард түмэн улс орон энэ тэр ямар ч хамаагүйв Уянга энэ тэрд ч гэсэн дээ, зүгээр л жүжиг жүжиг ичмээр аймаар улайрчихсан хүмүүс юм аа
Зочин · 2016/01/26
МОНГОЛ ХҮН АЛБАН ТУШААЛ АХИХААРАА ХҮН,ТҮҮНИЙ ХУВЬ ЗАЯАГ МЭДДЭГ ХҮН
ГАДААД ХҮН АЛБАН ТУШААЛ АХИХААРАА АЖИЛАА Л МЭДДЭГ ХҮН.