ШӨХТГ-ын дарга О.Магнай таксины км тутмын үнэ 1000 төгрөг болж нэмэгдэнэ хэмээн мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргэж, хэл ам дагуулсан. Уг шийдвэрт иргэд бухимдаж сүүлийн хэдэн өдөрт хэвлэл мэдээлийн хэрэгслээр тэр дундаа цахим сайтуудаар О.Магнай даргад эсэргүүцлээ илэрхийлж, бухимдацгаасан.

  Тэгвэл тэрбээр энэ асуудлын дагуу хэвлэлийн бага хурал хийж, ард иргэдээсээ уучлалт гуйсан юм. Тэрбээр "Ард иргэдийн орлого өнөөдөр тийм ч өндөр биш байна. Түрүүчийн удаа таксины үнэ нэмэгдэнэ гэж яаран мэдэгдэл хийсэндээ албан ёсоор уучлалт гуйж байна хэмээн мэдэгдсэн.

Мөн ирэх сард такси үйлчилгээний компаниуд тавьсан шаардлагыг биелүүлж, үйлчилгээгээ сайжруулах ч үнэ нь ямар нэг хэмжээгээр нэмэгдэхгүй" хэмээн онцолсон юм.

Ямартай ч таксины үнэ нэмэгдэнэ гэх мэдэгдэл ийнхүү хүчингүй боллоо.  

Б.Хорлоо