Сайн байна уу. Захидал бичиж өөрийн дотоод сэтгэлээ ярихгүй бол тайвширахгүй юм. Хүн хүний зовлон бэрхшээл ойлгохгүй л дээ. Гэхдээ хүн ярьж байж сэтгэл амрах юм шиг.

Энэ минний хоёр дахь амьдрал юм л даа. Би сайхан хүү охинтой түүгээрээ л баян хүн. Гэхдээ сайн ханийн халамж аль ч гэсэн нөхөр өгч байсангүй. Хүний хайр даахгүй үнэхээр муухай хүмүүс. Анхны хүүхдээ гарахад төрөх дөхөж байхад нөхөр өөрөөсөө эгч хүүхэнтэй заваарч эхэлсэн. Тэгээд сар хүргээд 2 тийш болсон.

Гэхдээ хэдэн сарын дараа буцаж нийлсэн. Хүүгээ 3 нас хүргээд бусдын адил хүний нутаг явж мөнгө хураахаар би түрүүлж очоод араас нөхөр ирсэн. Гэхдээ очингуутаа надруу яриагүй. Тэр хүн хүний нутагт очоод зангаа хувиргаж тэгээд бараг л салсан. Хүү маань 16 настай охин маань одоо 8 сартай.

Гэтэл одоо суусан нөхөр ангийнхаа авгайтай заваараад үнэндээ хэлэх үг алга. Тэр авгай нь нөхөр нь одоо Солонгост байдаг. Нөхөр байхгүй хойгуур сар шинээр хүртэл нөхөр дуудна. Ухамсар дорой нөхөр нөгөө хүүхнийг янхан гэхээр өмөөрч гар хүрнэ. Нөхөрт хэлж намайг хүн гүтгэсэн хэргээр цагдаад хэлнэ гэнэ. Би өг гэсэн. Надад тэр 40 хүрч яваа авгай нүцгэн зургийг нь нөхрийнхөө утаснаас олсон. Ядаж хань гээд байгаа хүн маань үнэхээр өөдгүй эр хүн байж. Одоо алдах эрхгүй амьдрах гэхээр болохгүй юм. Үнэхээр ичихгүй авгай. Би та ухамсартай бай гэж хэлсэн түүнд ичих нүүр байдаггүй юм байна лээ.

Амьдрал үнэхээр зэвүүн муухай байна. Эр эм аль нь ч ялгаагүй бүгд л хуурамч. Нөхөр бас хүүхдийн тэтгэмж өгнө тэрийг ч төлж чадахгүй байж урд хойд амьдралаа зохицуулж чадахгүй байж авгай хүүхэн эргүүлж явах юм. Боож үхмээр салаад яв гэхээр явна ирэхгүй гэчихэээд яг ядраад ирэхээр надаас өөр өөрийг нь гэх хүн гардаггүй л байхгүй юу. Охин үрээ аавтай өсгөх гэж би нүдэн балай хичээж амьдарч байна.