Шууд асуудалдаа оръё доо. Би 25-тай эмэгтэй нөхөр охиныхоо хамт бас хадмуудтайгаа амьдардаг. Анх оюутан болж ирээд нөхөртэйгөө танилцаж бүхнээ зориулсан.

Охин маань 3-тай. Бид 2 амьдраад 6 дахь жилээ болж байна. Энэ хугацаанд олон жаргал зовлонг туулж олон салж нийлсээн. Одоо ч салдымуу гэж бодож сууна. Гол шалтгаан хадмууд. Би яаж ч сайхан хандаж яаж ч хичээсэн хэзээ ч хадмуудтайгаа таардаггүй. Тэд намайг байнга зовоож их ч нулимсыг минь урсгасан даа. Хадам эцэг архичин зүгээрч уудгүй согтохоороо амьдралд оролцож шалчиганаж муудалцуулна за хадам эх бол бүр шулмас. Байнга дунд яс хаяж муудалцуулна, хор хутгаж хараал хийж юм юм л болно. Би ажилд хэр баргийн хүнийг дагуулахааргүй сайн хоол сайн хийнэ нөхөр хүүхэддээ халамжтай миний ганц дутагдал намайг гэх хүн ах дүү ээж аавгүй гэхдээ би хүмүүжил сайтай бас царай зүсч сайтай. Гэтэл байнга хадмуудда дээрэлхүүлж амьдрахаас залхаж байна ингэж өөрсдөөсөө шалтгаалах хэрүүлгүй атлаа хадмуудааса болж муудсаар салж сарнисаар байгаад сэтгэл хөрдийн байна. Нөхөр өөрөө тусдаа гаръя гэхээр гарахгүй ээжийгээ боддог байх. Ийм байдлаар удаан амьдарч чадахгүй нь. Нөхөр хадмууд намайг бүр гэрээс ч гаргадгүй найз нөхөдтэй минь ч уулзуулдаггүй. Одоо би нөхрөөсөө их хөндийрсөн хайртай биш. Миний ганц хорогдож байгаа зүйл бол үр минь. Тэр минь л салчуул их зовох болно. Тэгээд хүүхдээ бодоод амьдрая гэхэр тэр урам зоргийг минь эцэг эх нь яаж ийгээд мохоочоод байхын. Хүний хүүг хайрласныхаа төлөө ингэж зовохоор би юу хийсийн бэ? Би байр машин гоё сайхан зүйл нэхдэггүй зүгээр л 3-лахнаа тусдаа тайван амьдрая ийм л хүсдэг бас гуйдаг.

Даанч ийм амьдарсаар л… Одоо ч гэсэн салаад явчмаар л байна. Би яах вэ хүмүүсээ надад зөвлөж туслаач. Салах уу хүүхдээ бодоод үхтлээ ингээд амьдрах уу?