Сайн байцгаана уу ? Би 36 настай. Нөхөр, хүүхэдтэй. Амьдралын минь ихэнх нь уйтгар, гуниг, айдас түгшүүрээр өнгөрч байна.
Амьдралаа ингээд үргэлжлүүлээд байх уу яах вэ?  Та бүхнээс зөвлөгөө хүсч байна.
  Нөхөр хуулийн байгууллагад ажилладаг, тэгсэн мөртлөө байнга архи уудаг, гэртээ агсан тавьдаг.Суугаад 10-аад жил болж байна.Эхний  1-2 жилд маш сайхан байсан.Дараа нь нөхрийнхөө жинхэнэ царайг таньж эхэлсэн.Эхэндээ сард -4 удаа архи уудаг байсан бол одоо өдөр өнжөөд, заримдаа өдөр болгон биеэ даахааргүй байдлаар архи ууна.Үүнээс болж ажлаасаа ч халагдсан тохиолдол байгаа.3-4 жил ажилгүй байсан. Дутуу уусан үедээ заавал надад агсам тавина.Хүн сонсоод тэвчиж чадахааргүй үг хэлнэ, доромжилно, зодно, үсдэнэ.Агсам тавихаараа яг аймшгийн кинон дээр гардаг алуурчин маньяк царайтай болчихдог. Хүүхдийг ер "хүн" гэж тоохгүй.Хүүхдийн дэргэд энэ бүгдийг хийдэг.Аргадаж, гуйж, уйлж байж тайвшруулаад унтуулж л  хүү бид 2 санаа амардаг.
Тухайн хэрүүл маргааны үед хүүгээ бодож  чимээгүй үг дуугүй хэлсэн болгоныг хийж, шүдээ зууж,тэвчиж өнгөрөөнө. Харин маргааш нь хэлэх юмаа хэлж, салъя хэмээн шийдэж, гэрээс явах болтол гуйж гувшаад, уйлж унжаад "согтуудаа ингэлээ, дахиж ингэхгүй, намайг битгий хаяач" гээд зууралдаад өрөвдөлтэй царайлдаг. Эрүүл үедээ бол тэрнээс сайхан ааштай хүн байхгүй. Тэгээд "за,яахав, нээрэн согтуу байсан юм чинь" гэж уучилчдаг. Хэсэг хугацааны дараа энэ нь дахиад давтагддаг. Ингэсээр байгаад 10 жил өнгөрлөө.Би ч гэсэн нэг их сургуульд багшилдаг.Тэрнээс дутах зүйл алга гэж бодно.Миний талаас хайр, халамж, хоол унднаас дутаасан зүйлгүй. Бид 2-ын амьдралыг мэддэг хүмүүс "Чи яасан тэвчээртэй юм" гэцгээдэг.
Энэ зовлон дээр дахиад нэг асуудал нэмэгдсэн.Тэр бас зүгээр явахгүй бас нэг хүүхэнтэй болсон байна.Үүнийг жилийн өмнө мэдсэн.Утас луу нь залгахаар байнга ярьж байдаг болохоор энэ хэнтэйгээ ингэтлээ удаан ярьдаг бол гэж сэжиглээд машинд нь дуу хураагуур тавьсан.Тэгсэн чинь бүүр хайр майр болсон ярьж байнаа.Өөрийн гэр бүлдээ тавиагүй хайр халамжийг тэр хүүхэнд тавьж байна.Би бичлэгүүдийг нь сонсгоход тэр үнэн шоконд орсон. Үүнээс болоод би салахаар шийдээд хүүгээ аваад гэрээс явсан.2 сар тусдаа амьдарахад би амгалан тайван байх хичнээн сайхан болхыг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн.Даанч хүү маань аавыгаа санаад байгаа нь илт мэдрэгдэж байсан. Яриандаа байнга аавыгаа оролцуулаад, юм л бол аав гэдэг болсон.Аав нь заримдаа согтуу заримдаа эрүүл утсаар ярьдаг байлаа.Би нөхөртөө хичнээн дургуй болсон ч хүүдээ үүнийг мэдэгдээгүй юм.Тэр  хүүтэйгээ уулзмаар байна гээд гуйгаад байхаар нь уулзуулсан чинь  гудамжинд уйлж унжаад "Та 2 бол миний амин сүнс, дахиж ингэхгүй, тэгэхгүй" гээд явуулахгүй болохоор нь үгэнд нь итгээд, хүүгээ бодоод дахиад уучиллаа.
 Дахиад л хууртагдлаа.Миний нэг тэвчишгүй нэг зан бол "худлаа ярих, хуурах". Нөхөр маань архиа уусаар, агсан тавьсаар, араар тавьж, хуурсаар л байна. Надад түүнд  гэсэн өчүүхэн ч сэтгэл үлдээгүй юм байна.Яагаад гэвэл би түүнийг хайртайдаа харддаггүй, өөрийгөө л доромжлуулж байна гэдэг утгаар уур хүрнэ. Миний хамгийн үзэн яддаг, харваас дургуй хүрдэг хүн бол нөхөр боллоо.Тэрээр согтуудаа хэзээ нэгэн өдөр   намайг алах мэт айдас түгшүүртэй  байдаг.  Би одоо яах вэ? Хүүгээ бодоод  ийм байдлаар амьдраад байх уу эсвэл салах уу Салъя гэхээр хүүгээ чамд өгөхгүй, хуулиар бол яаж ийж байгаад өөртөө үлдээнэ гэнэ.Харин  хүүгүй бол миний амьдрал утгагүй.