Монголын Үндэсний олимпийн хорооны бүх гишүүдийн хурал өнгөрөгч оны сүүлчээр болсон билээ. Тус хурал дээр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн хэлсэн үгийг уншигчдадаа хүргэж байна.

Р.Нямдорж: Би энэ хурал дээр хэлэлцэж байгаа асуудлаас арай өөр, бидний мэдүүштэй хэдэн зүйлийг хэлье.

Нэгдүгээрт: Хүмүүс байгууллагын дүрэм журмыг нарийн сайн хэрэгжүүлэхгүй байж болох мэтээр ойлгож байгаа нь ажиглагддаг. Уг нь дүрэм журам аль аль нь хуультай адил нийгмийн харилцааг зохицуулдаг эрхзүйн баримт, хэм хэмжээ юм.

Тийм учраас Монгол улсын хуулийг биелүүлдэг тэр үзэл санаагаар байгууллагын дүрэм, байгууллагаас гаргасан журмыг авч үзэн хуулийн адил биелж байх ёстой зүйл шүү гэдгийг бүгдээрээ юуны өмнө ойлгомоор байна.

Хоёрдугаарт: Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг зүйл бол тухайн сонгогдсон гишүүн өөрийнхөө оронд өөр хүнийг хуралд илгээх зүйл ажиглагдах боллоо. Хэрэв ямар нэг байгууллагаас томилогдсон бол томилсон хүн нь тухайн хүний оронд өөр хүн илгээх боломжтой.

Сонгогдож байгуулагддаг бүрэлдэхүүнд орсон бол хуралд өөрийнхөө оронд өөр хүн илгээх эрх байхгүй. Энэ мэт зүйлийг мэдэхгүйгээс ч юм уу, аливаа зүйлд дүрэм, ном, журмын дагуу хандахгүйгээс болоод манай биеийн тамир, спортынхныг нэг тиймэрхүү хүмүүс гэж ярьдаг, тэр нь ерөнхийдөө нийгмийн дотор бүдүүлэг харагдуулах талтай.

Спортынхон гаднаасаа харахад бүгдийг оройлсон, бусдыгаа манлайлсан хүмүүс гэдэг нь харагдаж байдаг. Иймээс оюун ухааны хүрээнд ч манлайлж байх нь чухал гэдгийг манай биеийн тамир, спортынхон анхаармаар. Үүнийг би та нарынхаа дунд 25 жил ажилласан хүний хувьд хэлмээр санагдаад хэлж байна.

Гуравдугаарт: Олон янзын хүн байдаг. Хүмүүс дотроо тодорхой, тодорхой чигт хуваагддаг, анхнаасаа тэгж төрдөг гэж ойлгож болно. Нэгэнт ийм янз янзын хүмүүс байдаг учраас аль ч бүрэлдэхүүн дотор зөрчил байна.

Тиймээс МҮОХ -нд гарч байгаа зөрчлийг байх ёсгүй зүйл мэтээр хүлээж авах биш, олон янзын хүн байдаг учраас ийм зөрчил байна гэж ойлгоод нэгдсэн зорилгынхоо төлөө нийлээд ажилладаг байх ийм зарчмаар цаашдаа хуралдаж сурах хэрэгтэй.

Ардчилалын зарчмаар олонхоо цөөнх нь дагах маягаар асуудлыг цааш нь авч явах учиртай шүү. Түүнээс миний бодож байгаа л зөв гээд дайраад байх юм бол асуудал шийдэгддэггүй, бусаддаа ухаантай биш харагддаг учраас анхаараасай гэж хүсч байна.

Дөрөвдүгээрт: Та нартаа бас нэг зүйлийг хэлье. "Монголд бүтэн нэртэй хүн үлдээгүй...” гэж алдарт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуай хэлсэн байдаг юм. Хэн, ямар учраас тийм бүтэн нэртэй биш байна вэ гэхээр ихэнхдээ юм хийсэн амжилт гаргасан хүмүүс муу нэртэй болсон байдаг.

Юм хийхгүй бол нийгэмд нэр алдана гэж байдаггүй. Тодорхой зүйл хийж байгаа хүмүүс бусдад харагддаг, алдаа нь бас харагддаг. Тийм хүмүүс рүү хар бэх цацахад амархан байдаг. Тиймээс бүтэн нэртэй үлдэхгүй байгаа нь бол юм хийж байгаа хүмүүс шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнийг бодож явмаар зүйл юм.

Тавдугаарт: Өнөөдрийн монголын нийгмийг юм болгон нь зөв зохистой, дэг журмандаа орчихсон гэж ойлгож болохгүй байна. Ер нь аль ч нийгэм тийм болдог ч үгүй байх. Гэхдээ заримдаа манай нийгэмд захиалгат үйл ажиллагаа явагдаж байна. Энэ засрах байх.

Өнөөдөр бидний үнэн гэж үзэж байгаа зүйл цаг хугацааны явцад худлаа болж хувирдаг. Социализмыг үнэн гэж шүтэж явсан. Одоо буруу боллоо. 1932, 1937 онд хэсэг хүмүүсийг баривчилж аваад буудаж хороосон.

Одоо бүгд цагаадлаа. Тэгэхээр өнөөдөр үнэн гэж ойлгогдож байгаа зүйл цаг хугацааны хожид хэрхэн үнэлэгдэх нь тодорхойгүй. Үүнийг ойлгож байх учиртай.

Зургадугаарт: Загдсүрэн даргыг би спортын хөгжпийн төлөө, тамирчдын сайн сайхны төлөө зөв сэтгэл, чин зүтгэлээр харгүй ажиллаж ирсэн хүн гэж боддог. Үүндээ итгэдэг.

Энэ хүн энэ хашаанд эмнэлэг биеийн тамирын гөв барьсан, мөн тамирчдын зочид буудал барих газар олгосноос болж хоригдож шийтгэгдээд цагаатсан байна. Нэг бичиг баримт дутуу бүрдүүлснээс буруудсаныг та бид сонслоо.

Идсэн уусан зүйл огт алга гэдэг нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон байна. Хожмын нэг өдөр тэр цутуу гээд байгаа бичиг нь огт шаардлагагүй зүйл байсан гэж үнэлэгдэх байх гэж бодож байна.

Тэгэхээр Загдсүрэн даргад буруу байхгүй болох байх. Энэ диспансер , тамирчдын зочид буудал бол хүний төлөө, спортын төлөө хийсэн ажил. Бид хэд наслах билээ, бүгд өөр ертөнцдөө одно. Тэгэхэд энэ хоёр барилга Монголын хойч үеийн гамирчдад үлдэнэ. Тиймээс аливааг жаахан ирээдүйтэй, том харж сураасай гэж хүсч байна.

Долдугаарт: Аливаа амжилт гаргахад хүний хүчин зүйл чухал нөлөөтэй гэдгийг төдийлөн тооцохгүй, ойлгохгүй байгаа тал бий. Нэг ажлыг хоёр өөр хүнд хариуцуулахад нэг нь илүү, нөгөө нь дутуу амжилт гаргадаг.

Энэ бол тухайн ажлыг хийж буй хүний чадвар, мэрийлт, боловсрол ухаан, арга барил зэргээс хамааралтай юм. Үүнийг хүний хүчин зүйл гэдэг. Гаднаас нь хараад ямар ч ажлыг хэн ч хийгээд тухайн хүний гаргасан амжилтыг гаргачихна гэж бодож болох боловч тухайн хүний хүчин зүйлээс хамааралтай гэдгийг ойлгох учиртай.

Наймдугаарт: Хэн нэгнийг удаж байгаа талаар ярьж байна. Би нэг байгууллагад удсан хүний рекорд нь юм. Би бөхийн холбоонд 25 жил ажилласан бол Загдсүрэн дарга олимпийн хороонд миний ажилласан хугацааны тал буюу 12 жил ажиллаж байгаа хүн юм байна.

Удах гэдгийг муу гэж авч үзэх, ойлгох нь өрөөсгөл. Төрийн байгууллагад хүн тэр болгон мэрийлттэй ажилладаггүйг төр өөрөө ч хүлээн зөвшөөрнө. Дэлхий дахинд ч ингэж харагддаг зүйл юм байна. Харин төрийн бус байгууллагад бол хүн илүү мэрийн ажилладаг.

Яагаад гэвэл өөрөө тэр ажилдаа хоббитой, дуртай учраас ямар нэгэн албадпагагүйгээр ажлаа хийдэг. Төрийн бус байгууллага өөрөө санхүүжилтээ олдог, өөрийн хобби зорилгоо хэрэгжүүлэхийн тулд арвилан хэмнэлт, бас бус хүчин чадлаа их дайчилдаг.

Тиймээс төрийн бус байгууллагад ажиллаж байгаа хүнийг удпаа гэх нь надад гийм ч зөв биш санагддаг. Гэхдээ би өөрөө удах гэж байгаа юм биш. Би 25 жил монгол бөхөд ажиллахдаа урьд өмнө монгол бөхөд байгаагүй 50 шинэ зүйл хийсэн. Энэ бол нэг жил 2 шинэ зүйл санаж сэдэж хийжээ гэсэн үг.

Үүгээрээ би өөртөө байгаа хүчин чадлыг гаргаж Монголдоо хүн үнэлж болох зүйл хийжээ гэж бахархаж явдаг шүү. Загдсүрэн царгыг бас ийм замналаар явж байгаа гэж би боддог.

Та нартайгаа 25 жил цуг сайхан ажиллаа. Одоо монгол бөхийн энэ ажлыг өөр хүн авч явах ёстой. Гэхдзэ энэ ажлыг увайгүй хүмүүст өгч болохгүй. МҮБХ, Монгол бөхийн өргөөг хэн нэгнээсээ булаан авдаг жишиг тогтоож огт болохгүй.