Зүгээр л сайхан тайвширмаар санагдаад ийм зүйл бичиж байна. Зөндөө дэлгэрэнгүй бичмээр байвч, нэгт, цаг бага, хоёрт та бүхнийг нуршиж уйдаахгүй гэсэндээ товч төдий бичлээ.

Би 30 настай. Хүний нутагт сурч байгаа нэгэн байна. Хүүхэдтэй эмэгтэйг хайрлаж хүн шиг амьдарсаар өдий хүрч байна (Миний л хүүхэд гэж боддог, зүгээр л энд санаагаа ойлгуулахын тулд ингэж бичлээ). Маш их хайрлаж, хамаг зорилго, ирээдүйгээ түүний төлөө зориулж ирсэн. Аймшгийн муухай ааштай, юм л болбол орилж хашхирч, элдэв үгээр доромжилж, халуун ус цацаж шалзалж ч явлаа намайг. Зан аашнаас гадна зөндөө олон зүйл яримаар байгаа ч үүгээр товчилъя. Бүх зүйлийг өөрийнхөө зөв гэж боддог зантай. Хийсэн үйл болгоныг нь уучилж, зөвхөн түүний талд зогссоор өдий хүрсэн. Товчхондоо бол би түүнийг зүгээр л маш ихээр хайрлаж амьдардаг. Хайрласаар хайрласаар түүний муухай ааш ч зөөлөрч ирсэн.

Хоёр дахь хүүхдээ гаргаад гэртээ суухад нь хүнээс дутаахгүйн тулд улам хичээж, өмсөх зүүх, идэх уух, хайрлах энхрийлэх гээд ямар ч зүйлээр дутаагаагүй сэн. Их сургуулийг нь төгсгөж, магистр хамгаалуулж, гадагшаа докторт явуулах гээд л үзэж байна. Үүнийг хэлж буйн учир бол би түүний төлөө чамгүй их зүйл гэсэн гэдгээ ойлгуулах гэсэн юм. Бидний амьдрал хэнээс ч дутахгүй. Гэхдээ илүү гарахгүй болоод л байдаг юм….

Түүнд минь бас олон давуу тал байгаа шүү. Хар муу талаас нь харж байна гэж битгий бодоорой. Яг үнэн нь л энэ юм шүү. Өнгөрсөн зун би хар багаасаа сурах сан гэж боддог байсан газартаа докторт сурах урилга аваад, хэт хөөрсөн сэтгэлдээ автаад жаахан уусан юм. Уулаа гээд шалихгүй ээ. Хэзээ ч тасрахгүй, бас 12 цагаас өмнө заавал гэртээ харина…. Гээд хайр, халамж минь хэвээрээ…

Гэтэл намайг жаахан уусны төлөө сэтгэл нь хувирсан юм байх өө. Анхны хайр гэх залуутайгаа харьцаад, сүйд байсныг нь хүний нутагт ирсэн хойноо мэдээд… Новш гэж үнэндээ зовж байна. Яаж тэгж чадаж байна аа. “Чамайгаа явснаас хойш ямар үнэтэй хүн гэдгийг ойлгож байна, уучлаарай” гээд уйлан дуугараад байгаа ч гэсэн миний сэтгэл хүлээн зөвшөөрч чадахгүй маш их зовж байна. Гэлээ гээд би дахиад битгий тэгээрэй гэж өнгөрөөгөөд л, түүнтэй урьдын хэвээр харьцаж байгаа ч гэлээ, өөрөө бол маш их зовж, шаналж байна…

Зовсон ч, жаргасан ч хамтдаа байж, оноход нь дэмнэж, алдахад түшиж явна гэж нэг насаа холбочихоод яаж тэгж чадаж байна аа. Хүн ер нь жаргал даадаггүй амьтан бололтой. Юу нь болохоо байлаа гэж тэгж өөр хүнтэй харьцаж, санаж үхлээ энэ тэр гэж мессеж бичиж барьсныг нь мартаж чадахгүй, сэтгэлд аймаар сэвтэй юм аа. Болоогүй ээ бас одоо нэг хэдэн шоудах дуртай хүүхэнтэй найзлаад бар саванд ч гэсэн орж байна.

Тэр нь яах вэ, залуу насандаа явалгүй л яах вэ. Гэхдээ хүний нутагт зовж байгаа нэгнээ ойлгох хэрэгтэй шүү дээ. Санахын зовлон дээр, хардаж, харамлахын зовлон нэмэгдэх ямар олиг байх вэ дээ. Эцэст нь маш их гомдож, маш их санаж байна. Хайртай шүү чамдаа.