Б.ЭНХЗАЯА

Хүний эрхийн үндэсний комиссоос 2016 оны Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг тусгасан 16 дугаарилтгэлийг УИХ-д өргөн барив. Энэ удаагийн илтгэлд хүүхдийн эрхийн хэрэгжилт, тэр дундаа хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг хандлага, хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрх, хөгжлийн бэрхшээлтэйхүүхдийн зарим асуудлыг тусгаснаас гадна төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, хувийн хэвшилдажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг онцолжээ. Хүний эрхийн энэ удаагийн илтгэлээс хэлний цөөнххүүхдийн асуудал анхаарал татав.

 

БАЯН-ӨЛГИЙН ХҮН АМЫН ДОЛООН ХУВЬ НЬ ДӨРВӨД, УРИАНХАЙ, ТУВА, ХАЛХ ЯСТНУУД

 

ХЭҮК-т хандаж буй иргэдийн өргөдөл гомдолд Баян-Өлгий аймагт амьдарч буй монгол угсаатан, тэр дундаа монголхүүхдийн эрх, сурч боловсрох эрхийн асуудлыг хөндөх болжээ. Баян-Өлгий аймаг 100727 хүн амтай, тэдний 93 хувийг казахууд эзэлдэг бол үлдсэн долоон хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястан эзэлдэг. Тус аймагт нэгталаас хэл, соёл, зан заншлын өвөрмөц ялгаа бүхий казах, тува үндэстэн, нөгөө талаас энэхүү өвөрмөц соёлындунд угсаа гарал, хэл, соёлын ялгаа бүхий халх, дөрвөд, урианхай зэрэг ястан зэрэгцэн оршиж буй гэсэн үг. 2016 оны байдлаар тус аймагт буриад 652, дөрвөд 996, тува 1393, урианхай 5340, халх ястан 1138 хүн оршин суужбайна. Эдгээр цөөнх иргэдийн ирээдүй хойч болсон хүүхдүүдийг анхааралдаа авч эрхийг нь ярьж байсантохиолдол аль ч төвшинд өнөөг хүртэл үгүй.

Энэ үндэслэлээр ХЭҮК-оос НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Бүх нийт боловсролын төлөө ” иргэнийнийгмийн үндэсний эвсэлтэй хамтран өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрохэрхийн хэрэгжилтэд судалгаа хийжээ. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймагт амьдарч буй угсаа гарал, хэл, соёлынхувьд ялгаатай, хэлний цөөнх болох халх, дөрвөд, урианхай, тува ястны хүүхдийг онцолсон байна. СудалгаандБаян-Өлгий аймгийн Өлгий, Булган, Буянт, Цэнгэл, Алтанцөгц гэсэн таван сумын 693 хүнийг оролцуулжээ.

 

ХЭЛНИЙ ЦӨӨНХ ГУРВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ЯВДАГГҮЙ

 

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2014 оны 51 дүгээр тогтоолоор “Хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн сургалтынталаар баримтлах аймгийн бодлого, чиглэл”-ийг баталж, хичээлийн агуулгыг төлөвлөсөн ч амьдрал дээр хэрэгжижчадалгүй, хэлний цөөнх хүүхдүүд эх хэлээрээ сурч боловсрох эрх нь зөрчигдсөөр иржээ. Судалгаанд хамрагдсанзорилтот бүлгийн суралцагчдын 62.8 хувь, хяналтын бүлгийн 61.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролдхамрагдсан байхад үлдсэн хувь нь хамрагдаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, асуулгад оролцсон гурван хүүхэдтутмын нэг нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшилгүйгээр сургуульд суралцаж байна. Үүний шалтгаан нь баг, сумын төвөөс алслагдсантай холбоотой ч үр дүнд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй, монгол хэлмэдэхгүй суралцагчид сургуульд орохдоо монголоор мэндэлж чадахгүй, энгийн үг хэллэг ойлгохгүй байх нь элбэгбайдаг аж. Тиймээс энэ хүүхдүүдэд эхний ээлжинд монгол хэл заах хэрэгтэй болдгоос сургалтын хоцрогдол үүсчэхэлдэг нь судалгааны явцад тогтоогджээ.

Судалгаагаар хос хэлээр /казах, монгол/ суралцахад тулгардаг бэрхшээлийн талаарх асуулгад хамрагдсанзорилтот бүлгийн хүүхдийн 61.7 хувь нь ярихад, 55.1 хувь нь багштайгаа ойлголцоход, 51.4 хувь нь бичихэд,  41.1 хувь нь сонсоход, 34.6 хувь нь уншихад, 11.2 хувь нь ангийнхантайгаа ойлголцоход бэрхшээл тулгардаг гэжхариулсан байна. Үүний жишээ бол монгол хэлээр сайн ярьж чаддаггүй казах багш монгол хүүхдүүдтэй барагхарьцдаггүй, үүнээс үүдэн хүүхдүүд багшаасаа хичээлийг тодруулж, дэлгэрүүлж асуух боломжгүй болдог байна.

  

БАЯН-ӨЛГИЙД ТӨРИЙН АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЭР СУРГАЛТ ЧАНАРТАЙ ЯВАГДАХГҮЙ БАЙНА

 

Судалгааны багийнхан Баян-Өлгий дэх хэлний цөөнх хүүхдийг сурч буй нөхцөл байдлаас үндэслэн тус аймагттөрийн албан ёсны хэлээр сургалт чанартай явагдахгүй, хэлний цөөнх хүүхэд зонхилох бүлгийн хэлийг мэдэхгүйнулмаас ангийнхан, үе тэнгийнхэнтэйгээ харилцахад бэрхшээл учрах, хичээлийн заавраа бүрэн ойлгохгүй учирбусдаас сурлагаар хоцрох, үе тэнгийнхэн хоорондоо бие биенээ үндэс угсаа, хэлээр ялгаварлан гадуурхаххандлага түгээмэл байна гэж дүгнэжээ. Мөн зонхилох бүлгийн хүүхдүүдтэй хамт дотуур байранд амьдарч байгаахэлний цөөнх суралцагчийн хувьд анги дэвших тусам сургуулийн багш, ажилтан, үе тэнгийнхний зүгээс ялгаварлангадуурхах, зодох, шийтгэх, дээрэлхэх үзэгдэл улам нэмэгддэг гэж бүлгийн ярилцлагын үеэр онцолсон нь анхааралтатаж байна.

Тодруулбал, судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн 10 суралцагч тутмын зургаа нь өөр үндэс угсаа, хэлнийялгаанаас болж сургууль дээрээ ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэжээ. Хэлний цөөнх сурагчдынярьснаар казах хүүхдүүдээс илүү казах багш нарыг ялгаварлал илүү байдаг. Жишээ нь казах, монгол хоёр хүүхэдмаргалдлаа гэхэд хэнийх нь буруу байх нь хамаагүй, үргэлж л монгол хүүхдийн буруу болж таардаг. Багш нар, сургуулийн удирдлагууд яаж ийж байгаад л монгол хүүхдийн буруу болгочихдог гэж ярьсан тохиолдол ч байна.

 

ЗАСГИЙН ГАЗРААС ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ШААРДЖЭЭ

 

Хүүхдийн сурч боловсрох, хэл ус, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг Монголтөдийгүй дэлхий дахинаа тунхаглан зарласан. Гэвч хүүхдүүд халх, дөрвөд, тува, урианхай ястан болж төрснөөсөөболж эх орондоо нүд үзүүрлэгдэн, сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэд хэн ч, ямарястан ч бай Монгол Улсад эрх тэгш амьдрах, хайрлуулах, сурч боловсрох эрхтэй. Энэ ч үүднээс ХЭҮК-оос Засгийнгазраас Баян-Өлгий аймгийн алслагдсан, хэл, соёлын ялгаатай бүлгийн тусгай хэрэгцээ онцлогийг харгалзан үзэжарга хэмжээг авахыг шаарджээ. Тодруулбал,  аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох монголцэцэрлэггүй байгаад дүгнэлт хийж, бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээ авах, хэлний цөөнххүүхдийн сургууль, боловсролд зориулан тусгайлан төсөв хөрөнгө гаргаж, аж төрж буй нутаг орондоо анги дүүргэлтхаргалзахгүйгээр, эх хэлээрээ суралцах боломжийг бүрдүүлэх. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортыняамнаас Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсролын салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хэл, соёлын ялгаатай бүлгийн хүмүүстэй харилцах мэдлэг, ур чадвар, хандлагыг шалгаж, шаардлагатай ур чадварыгэзэмшүүлэх, аймгийн Боловсролын газар хэлний цөөнх бүхий сургууль бүрт угсаатны байдлаар судалгаа хийж, хүүхэд нэг бүрийн хөгжлийн явцыг хянах, мэдээллийн сан бүрдүүлэх, хүүхдийн гомдлыг алагчлалгүйгээр, шударгаар шийдвэрлэх, ялгаварлан гадуурхалтыг хөхиүлэн дэмжиж буй аливаа үйлдлийг таслан зогсоох, ёс зүйналдаа гаргасан, хүүхдийн эрх зөрчсөн этгээдтэй хариуцлага тооцдог байх шаардлагатай байна гэжээ.