Би цэл залуу ч биш цэл жаахан 21-хэн насандаа ээж болж ханьтайгаа учирч байлаа. Тухайн үедээ бол өөрийгөө том болсон л гэж боддог байлаа. Гэвч тийм биш байжээ гэдгийг амьдралын нугачаанаас ойлгосон. Тухайн үед хайрлаж дурлаад л гэр бүл болсон гэж боддог гэвч замын дунд 12 жилийн хугацаанд эрчүүд юу эсийг амжуулах билээ. Тэр бүр дээр нь тэвчээд л гарсан даа.

Харин тэр дунд би гэдэг хүн өөрийгөө эргээд харахаар ажлаас өөр зүйл мэдэхгүй. Найз нөхөд ч үгүй. Нууц мууц бүр ч байхгүй нөхөр маань намайгаа хөгжөөдөг үе ч өнгөрсөн мэт хөгшрөө юм болуу гэж бодох ч бас тийм биш зав зай гарвал зохицуулдаг шинжийн. Одоо би 33-тай нөхөр маань 42-той.

Одоо л би илүү хайр энхрийлэл хүсэх юм. Яг эндээс л нууц мууц нөхдүүд нь бий болдог байх. Сэтгэлээ онгойтол ярих, өөрийгөө бүсгүй хүн гэдгээ мэдрэх хүсэл төрөөд байх. Ингэлээ гээд хэдэн бяцхануудаа өнчрүүлж, байг гэхэд хүйтэн хөндий бүлтэлзүүлэлтэй биш дээ. Нэг хүн надруу маш удаан залгаж уулзах санал тавьж байх ч би гэдэг хүн гэм хийсэн юм шиг сандраастай. Үнэн хэцүү. Юу ч болоогүй байхад ингэж байгаа юм чинь гэж бас бодохын. Яавал дээр юм болдоо?

http://www.cekc.mn