Монгол Улсын хөгжлийн бодлого тогтворгүйгээс  хөгжлийн суурь болсон  байгалийн баялаг гарын салаагаар урсч байна.  Би хувьдаа ингэж боддог.  БНМАУ ардчилсан тогтоолцоо шилжсэн он жилүүдээс хойш өөрөөр хэлбэл шинэ цагийн Монгол Улсад  өрнөсөн  улс төрийн үйл явдал нь өрөө  ийм дүгнэлтэд хүргэж байгаа юм. 

  Өнгөрсөн 25 жилийн хугацаанд  манай улсын Засгийн газар нийтдээ  15 удаа огцорсон байх жишээний. Энэ нь монголчууд 29   Ерөнхий сайдын нүүрийг үзжээ гэсэн үг.  Хэдхэн хоногийн дараа 30 дахь Ерөнхий сайдыг УИХ батламжилна.  

Төрийн залгамж чанар гэж байдаг бол хэн огцорч, хэн томилогдов гэдэг нь бидэнд цаашлаад  манай улстай харилцаатай улс орнуудад тийм ч сонин биш байж мэдэх юм.  Тиймгүй учраас Засгийн газар солигдох бүрийд  бүх зүйл хүлээлтийн байдал руу шилжиж шинээр байгуулагдсан Засгийн газар нь өмнөхөө үгүйсгэдэг тул  ихэнхдээ бүхнийг шинээр  эхлүүлэх хэмжээнд очдог.  

Энэ байдал уул уурхай салбар  цаашлаад байгалийн баялгийн ашиглалтад ч нөлөөлөх нь бий.  Шулуухан хэлэхэд, Монгол Улс газрын хэвлийн баялгаараа дэлхийн анхаарал сонирхлыг ямагт татсаар ирсэн.  Татсаар ч байгаа.   Ялангуяа, гадны хөрөнгө оруулагчид болоод хувьцаа эзэьшигчдийн.  Тэр бүү хэл гадныхан Монгол орны байгалийн баялгийн нөөцөд судалгаа хийж үзээд дунджаар   1,5 их наяд ам.доллароор үнэлсэн тухай хэвлэлээс уншиж байсан. 

Хэрэв энэ мэдээлэл бодитой бол монгол хүн байгаа баялгаа зөв зохистой, өөрөөр хэлбэл, зах зээлийн хэллэгээр  менежментийн оновчтой хэлбэрийг хэрэгжүүлэх аваас  үеийн үед бусдаас гуйхгүйгээр амьдарч болох байх. Харамсалтай нь  Монголын төр нь улс төрийн нөхцөл байдлаас болж байнга тогтворгүй явж ирсэн учраас  төрийнх нь  менежмент  ч тогтворгүй байдаг.  Бидний эл сул тал ихэнхдээ бусдад бэлэн зууш болдог гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.

Олон жишээг ч дурдаж болно. Манайд  байгалийн баялаггүй  газар нутаг  гэж  үгүй болов уу.  Хог хаядаг байсан жуу жалга нь хүртэл алтны судалтай байсан  тохиолдол хэд хэд давтагдсан. Гэвч энэ бүхэн  төрийнх нь бодлого тогтворгүйн улмаас мөнгөтэй харийнхны халаасыг хялбар дүүргэх хэрэгсэл болж хувирсан даа, хөөрхий. 

 Тодруулж хэлбэл, ямар ч боловсруулалтгүйгээр   гадагшаа түүхий эд хэлбэрээр хил даван одож буй. Хэрэвзээ төр нь тогтвортой, бодлого нь тодорхой, залгамж чанартайсан бол эдүгээ  Монгол Улс хэд хэдэн боловсруулах үйлдвэртэй болчихсон, ажилгүйдэл гэж үгүй, ард түмэн нь баялгаасаа хувь хүртээд сууж байх байлаа.  Гэтэл өнөөдөр улсаараа  өрөнд орчихсон, нэг сартай балчир үрс нь хүртэл 25 сая төгрөгийн өрөнд унаж байх жишээний.  

Өрийг  хэзээ нэгэн цагт барагдуулж болно. Харин  дахин сэргэхгүйгээр  байгаль дэлхийг сүйтгэж орхисныхоо төлөөсийг  өнөө хэдэн баячууд нь цугуулсан мөнгөөрөө лав төлж дийлэн  ард нь гарахгүй биз.  Чухамдаа Байгаль орчны яам гэж бий. Ажил үүргийн хуваарь ёсоор бол тэд уул уурхайнхныг хөдөлгөхгүй гартаа барьж байх ёстой яам. Гэтэл одоо уул уурхайнхантайгаа нийлчихсэн хамтдаа сүйтгээд алхалж буй. Мөнгөтэй аж ахуйн нэгжүүд  нөөцтэй болох нь тогтоогдсон л бол хаа дуртай газраа хайгуулын болоод ашиглалтын лицензийг хэд хэдээр нь эзэмших болсон. Дархан цаазат, ой мод, гол горхины эх байх эсэх нь тэдэнд ертөө ч хүртээл үгүй.  

Үргэлжлэлийг эндээс