Сайн байна уу? Шинэ оны мэнд. Нэг шийдвэр гаргах эсэх тухайгаа бодоод л сууж байна. Би 2 бага насны хүүтэй. Хүүхдүүдийн эцэг миний найз залуу манайд хамт амьдардаг. Тэр бид 2 8 жил болж байгаа боловч амьдрал маань тэгширч өгдөггүй ээ.

Дундуур нь би 2 жил гадаад явж суралцаад ирсэн л дээ. Тэр хүүхдүүддээ хайртай хариуцлагаа хүлээдэг. Гэхдээ тэр надад хариуцлага хүлээхийг хүсэхгүй байх шиг байна. Учир нь би бүх талаар нээлттэй байхад надтай батлуулахыг, санхүүгээ нэгтгэхийг, тусдаа гарч нормал хүмүүс шиг гэр бүлээ босгохгүй байна. Энэ тухай сүүлийн 3 жилд сөхөөд гуйгаад уурлаад гомдоод ераасаа урагшилдаггүйээ. Тэр суунаа л гэдэг, амьдарнаа л гэдэг тэгээд ямар ч бодитой алхам байдаггүйээ. Уг нь тэр одоо дөчтэй би гучин хэдтэй. Тэр хувийн амьдралдаа үнэхээр санаачлагагүй, хойрго юмаа. Түүнийг халамжтай сайн нөхөр болно гэж нээх хүлээдэггүй. Би ч эхнэр чинь биш гээд гэдийгээд юмаа өөрөө хий гэдэг. Бид анх учирахад тэр эхнэрээсээ салаад их удсан байсан. Гэхдээ тэр одоо гэрлэлтээ ч салгуулаагүй байгаа. Тэр надтай амьдарна, сууна, бид нэг гэр бүл гэдэг ч тэр ямар ч бодитой алхам хийж амьдралаа урагшлуулдаггүй ээ. Би болон манай гэр бүл биднийг энэ талаар нэлээд шахаж байгаа хэдий ч тэр хөдөлдөггүй ээ.

Тэр саяхан миний төрсөн өдрийг мартсан байгаад би түүнд нь их эмзэглэлээ л дээ. Саяхан 2 дах хүүхдээ гаргасан хэрэндээ гавьяа байгуулсан том баяр хүргэх байх гэсэн чинь талаар болсон. Ер нь иймэрхүү сэтгэл унагасан юм зөндөө л болдгийм. Жишээ нь өвчтэй байхад шоудаад явж байх. Иймэрхүү өөдгүй зангуудад нь ерөөсөө дасч өгөхгүй, сэтгэлгүй санагдаад байх юмаа. Заримдаа өөрийгөө хархаар гэртээ 2 хүүхэд төрүүлцэн гэж бодхоор яаавч ингээд үргэлжлээд байж болмооргүй, цаашаагаа явуургүй болсон мэт. Янз бүрийн амьдрал үзсэн үзээгүй хүмүүсээс цаашид яаавал дээр талаар зөвлөгөө авмаар байна.

Би түүнээс тусдаа амьдарч үзвэл бидэнд хоюуланд нь бүхнийг эргэж харах цаашаа яаахаа харахад тус болох болов уу гэж бодох юм.