​Хайр удах тусма дүрэлзэн асдаг гэж найзууд маань ярьдаг юм. Харин миний хайр над сэтгэлийн дарамт болж байна. Бид үерхээд овоо удаж байна.

2 гэрийхэн маань танилцаад бид сууна гэж бодож төлөвлөж байсан. Өчигдөр бид муудсан. Манайд тэр гэрээс гараад явахдаа хаалга саваад гарсан. Бүүр цоожыг нь салж унатал нь. Тэгээд дараа нь би тэрний гэрт нь очоод асуудал үүсгэсэн. Гэхдээ өчигдөр би үнэндээ хяналтгүй болсон байсан. Зүгээр л өөрийг нь хураагүй гэж бас өөртөө итгүүлэхийн тулд найз залуугийнхаа өмнө гараа зүссэн. Тэгсэн чинь мэс заслын эртэй хутга байсан болохоор миний бугуй язраад цус нь урсчихсан. Намайг хутга гаргаж ирснийг тэр мэдээгүй. Би зүгээр өөр лүү нь харж байгаад гэмгүй байхад хардахын бол ийм зүйл болно гээл би өөрийгөө зүссэн. Тэр намайг гэмтэл дагуулж яваад тэнд оёдол тавиулсан. Би үнэндээ надад итгээсэй гэж үнэхээр их хүссэн.

Даанч өөрийнхөө тэнэгээс болж ийм зүйл хийгээд одоо өөрөө хохироод сууж байна. Хардалт гэж арайл дэндүү харгислал байдаг юм байна. Хэрвээ би тэрнийг хуураад араар нь тавиад гэртэй хүн амьтан оруулж ирээд сээтэгнэсэн бол одооны миний байдал надад таарсан шийтгэл болох байсан. Гэтэл би яасан гэж магадгүй би тэрэнд дэндүү их хайртай болохоор би одоо зовж байгаан болуу? Яавал дээр вэ хүмүүсээ хардалт хэрээс хэтэрвэл энэнээс илүү зүйл болох байх.

Гэхдээ тэр над би чамд хэзээ ч итгэж байгаагүй гэж хэлээгүй байсан бол би ийм үйлдэл хийхгүй байх байсан. Одоо өөртөө гутраад задарсан оёдлоо ахиж оюулах гээд сууж байна даа. Бурхан минь…