Өчигдөрөөс эхлэн мэдээллийн сайт, олон нийтийн цахим сүлжээнд "Хувиараа халтуур хийхийг хориглолоо" гэх албаны эх сурвалжгүй, үндэслэлгүй мэдээлэл тархаж байна.

Энэ нь үндэслэлгүй мэдээлэл бөгөөд одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй болно. Энэ талаар Замын цагдаагийн газраас албан ёсоор дээрх мэдэгдэлийг хийсэн юм. Тиймээс иргэд та бүхэн эх сурвалж тодорхойгүй цахим сайтуудын мэдээлэлд итгэхгүй байх хэрэгтэй анхааруулав.