​Сайн байцгаана уу. Та бүхэнд Гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе. Маргааш миний хувьд уйтгарлаад л суух өдөр, учир нь манай нөхөр надаас хол газар сурч байгаа.

Би та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би 26-тай хүүхэдтэй, нэг төрийн байгууллагад ажилладаг энгийн нэг бүсгүй байна, хадмуудтайгаа хамт амьдардаг. Анх нөхөр бид 2 бие биедээ хайртай дуртай гэд гэр бүл болсон юм. За ингээд л миний амьдрал орвонгоор эргэсэн дээ. Хадмууд гэх айл аймар олуулаа амьдардаг дээрээс нь би нэмэгдсэн. Манай нөхөр гэрлэсний дараа ажлаасаа цомотголоор гарчихсан тэгээд өөр мэргэжилтэй болох гээд сурахаар явсан. Тэр үед би 5 сартай жирэмсэн үлдсэн. Надаас хэн ч асуугаагүй та 2 ийм үед тусдаа байж чадах уу гээд. Би л нөхөртөө уйлаад яах гэж намайг жирэмсэн үед орхиод явж байгаа нь гээд.

Тэр үед би хадмууддаа шууд бодлоо илэрхийлж чаддаггүй аягүй томоотой нэг бодлын арчаагүй байж дээ. Намайг бүр тэр айлын охидууд хүртэл басамжилж чам шиг бэр байдгийм уу манай аав ээжид олигтой үйлчилж чадахгүй гэд элдвээр хэлж надад байнгын сэтгэл санааны дарамт үзүүлдэг байсан. Дараа нь мэдэхэд тэр ээж нь охидуудаа тэгж хэл ингэж хэл гэд зааварчилгаа өгдөг байсан юм байна. Нөхрөө санаж уйлснаа бичих үү, хадмуудын надад муу хандсанаа бичих үү ерөөсөө бичих гэснээ сайн найруулж чадахгүй байна. За тэгээд нөхөр жилд 1 л удаа ирнэ одоо 2 жил сурна. Намайг бүр хүүхдээ гаргах гэд хагалгаанд ороход ч гэсэн хажууд минь байгаагүй. Би өөрийнхөө цалингаараа л амьдарч байгаа. Цалингаа авангуут нөхөртөө явуулна, зээл төлнө, хүүдээ хэрэгцээтэй юмыг нь авч өгнө, хадамдаа хүнсний мөнгө гээд өгнө ингээд л миний амьдрал нэг л уйтгартай үргэлжилж байна… Надад нэг л мөрөөдөл байна хэзээ хадмуудаасаа тусдаа гарч хэзээ өөрийнхөө байрандаа амьдрах бол. Хэзээ нөхөр маань цалинтай болж хүү бид 2-ын хэрэгцээг хангах бол. Заримдаа нөхрөөрөө юм авахуулж үзэх юмсан гэж боддог. Манай хүн надаас мөнгө гуйдагдаа санаа зовдоггүй болчихсон. Энэ сэтгэлгээг нь яаж өөрчлөх үү? Хадмуудын талаар хэлэх ч үг алга та нар ойлгочих байх гэж найдаж байна. Нөхөр нь хол газарт эхнэр нь хүүхдийг нь асраад ажил хийгээд хадмуудтайгаа цуг 3 жил амьдарч байгаа хүний сэтгэл санааг дэмжээд өгөөрэй. Ядаж байхад би гэрлээд 1 ч удаа энэ баярыг хамтдаа тэмдэглэж үзээгүй. Бүр уйлахаа ч байсан энэ байдалдаа дасчихжээ. Би нөхөртөө хайртай тийм болохоор л тэсээд хүлээгээд л байна…