БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, авто зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулж тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд дараах өөрчлөлтүүд орж байна. Үүнд:

 

 

Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хоторох иргэд нийтийн тээврийн 2 чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой. Энэ нь:

 

  • Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 12 автобус 06:20 цагаас 22:30 цаг хүртэл 13-14 минут тутамд;
  • Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн 10 автобус 06:20 цагаас 22:00 цаг хүртэл 26 минут тутамд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн дээрх 2 чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой юм.

 

Мөн Хонхорын суурьшлын цэгээс ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ.

 

Богино эргэлтийн дамжин суулт хийх чиглэлүүд:

 

  • ХО:3“Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зохион байгуулах тул зорчигч та бүхэн Улаанбаатар хот орохдоо Налайхаас дамжин суулт хийж дээрх 2 чиглэлээс сонгон үйлчлүүлэх боломжтой.
  • ХО:4 “Тэрэлж-Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээг Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зохион байгуулах тул зорчигч та бүхэн Улаанбаатар хот орохдоо Налайхаас дамжин суулт хийж дээрх 2 чиглэлээр үйлчлүүлэх боломжтой.

 

Дээрх авто замын засвар, шинэчлэлтийн ажил 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх тул зорчигч та бүхэн дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ