Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын нутагт хээр талд өөрийгөө буудаж нас барсан хэрэг наймдугаар сарын 19-ний өдөр гарсан байна.

Тодруулбал, тус аймгийн Чонжиндалай гэх газарт 26 настай эрэгтэй өөрийнхөө духанд ТОЗ-8 маркийн ангийн буугаар нэг удаа буудаж газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Амь хохирогч нь тухайн сумын нутагт оршин суудаг байсан бөгөөд ямар учир шалтгаанаар өөрийгөө буудсан болохыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж эхлээд байгаа аж.

Цагдаагийнхны урьдчилсан шалтгалтаар талийгаач гэрээсээ ганцаараа гараад хээр очиж өөрийгөө буудан амь насаа хохироосон хэмээн тэмдэглэн үлдээсэн. Мөн хэргийн газарт ямар нэгэн ул мөр байгаагүй ба өөрийгөө буудсан байж болзошгүй хэргийг тухайн сумын малчин иргэн анх мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүргүүлжээ.