Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.06/ ээлжит мэдээллээ өглөө. 

Монгол Улс өчигдөр нийт 441 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр мөн сөрөг өдөр байлаа. 16 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.  Эдгээрийн 14 нь энхийг сахиулагчид байна. Монгол Улсад онош батлагдсан 293 тохиолдол байгаагаас 260 нь эдгэрлээ. Тэдний 30 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 60 хүн эмчилгээнд байна" гэж ярилаа.